Хэлэлцээрийг сэргээхэд зуучлахаа амлав

2019-09-16

Х.ОЮУНБОЛД

НҮБ-ын Афганистан дахь тусгай төлөөлөгч Тадамичи Ямамото АНУ болон Талибан хөдөлгөөнийхний хоорондох хэлэлцээрийг сэргээхэд зуучилна гэж амлаж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Талибаны зүгээс талууд сүүлийн 18 жилд гэрээ байгуулах хэмжээнд харилцаж байгаагүй болохыг онцолжээ.”NHK” телевизэд өгсөн ярилцлагадаа Тадамичи Ямамото “АНУ-ын Засгийн газар болон талибанчууд энэ жил хэлэлцээр хийснийг сайшаасан байна. Гэвч одоогоор хэлэлцээр зогсонги байдалд орсонд харамсч байгаагаа илэрхийлжээ. Түүнээс гадна Вашингтон гарын үсэг зурахыг зөвшөөрсөн гэрээ цуцлагдсан гэрээтэй холбоотойгоор Тадамичи Ямамото хоёр зүйлийг онцолсон байна. Тодруулбал, АНУ Афганистанаас цэргээ татах, энэ орныг алан хядагч бүлэглэлийн хяналтад орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах ёстой гэв. Мөн энэ орны аюулгүй байдалд аюул учруулахгүйн тулд цэргээ татан гаргах ажиллагааг аажмаар хийх ёстой гэж ярьсан байна. Тадамичи Ямамото талууд хэлэлцээрийг хэвийн байдалд нь эргэн оруулах,Афганистаны Засгийн газар гал зогсоох боломжийн талаар талибанчуудтай хэлэлцээр хийж эхлэх талаар онцолжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ