“Sweetymotion”-ы дуучид бодигийн тэмцээнийг өнгөлөв

2019-08-25

Б.ДОЛЖИН

Бодибилдинг, фитнесээр хичээллэгч хүн бүр өөрийгөө сорих боломжтой дэлхийн хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнесийн тамирчны эрх олгох “IFBB Pro Qualifier Mongolia” тэмцээн энэ сарын 24-нд боллоо. Тэмцээнд 30 гаруй орны тамирчин оролцсон бөгөөд 13 төрлийн ангиллаар болж жингийн болон ангилал бүрийн аваргуудад “IFBB Pro Card” үнэмлэх олголоо. Ингэснээр мэргэжлийн тамирчин болж Mr. Olympia-д оролцох эрх нээгдэж байгаа юм. “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай “Бикини”-гийн төрлийн хоёр ангилалд алт, хүрэл медаль авсан бол Г.Сүндэрмаа “Бикини” ангилалд мөнгөн медаль хүртсэн байна.Тэд гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн багт бэлтгэлээ хангаж оролцсон аж.
Тэмцээнд бодибилдинг, фитнессийн Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэгийн “Champ Fitness” клубээс 11 тамирчин оролцсоноос таван алт, таван мөнгө, таван хүрэл буюу бүх оролцогч амжилттай оролцжээ. Сонирхуулахад, тэмцээний үеэр Азийн болон дэлхийн Бодибилдинг, фитнессийн супер од БНСУ-ын тамирчин Чул Сүнийн VIP үдэшлэгийг зохион байгуулсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ