Путин-Трамп. Улс төрийн шинэ дуулиант мөрдлөг

2019-08-25

-ОХУ-ын сэтгүүлч Игорь Прокопенкогийн шинэ ном дөрөвдүгээр сард хэвлэгджээ. Нэрт сэтгүүлч энэхүү мөрдлөгөөрөө дэлгэцээр ярихаас хавьгүй илүү чөлөөтэй задгай байхыг хичээжээ-

Д.ЭНХЭЭ

Түүний энэ шинэ ном бол Дональд Трамп гэх хүний болон орчин цагийн улс төрийн бодлогын талаар хийсэн гүн гүнзгий шинжилгээ төдийгүй мөн сэтгэл шаналж явдаг хүний хувьд улс төрийн хүчтэй чанга мэдэгдэл болох ажээ. “Комсомольская правда”-гийн редакц ном бүтсэн үүх түүхийг тодруулж, олон улсын уулзалт, хэлэлцээрийн хөшигний ард чухам юу болж байгааг олж мэдэхээр Игорь Станиславович Прокопенкотой хөөрөлджээ.

 

– Игорь Станиславович, юу таныг чухамхүү Дональд Трамп, Владимир Путин нарын хооронд байж болох холбоо харилцааны талаар ном бичихэд хүргэв?

-Ер нь би ном бичнэ гэж төлөвлөөгүй байсан. Эхэндээ баримтат киноны төслийн тухай яриа гарч байсан юм. 2016 онд бүгдийн хувьд Трамп гэв гэнэт ерөнхийлөгч болмогц “хорвоо ертөнц урьдын адил байхгүй нь ээ” гэдэг нь бүгдэд ойлгомжтой болсон тэр үед миний эртний анд нөхөр, германы LooksFilm хэмээх кино компанийн ерөнхийлөгч Гуннар Дедио Москвад санаадгүй хүрч ирж, Трамп, Путин нарын тухай хамтарсан төсөл бүтээх санаа надад таалагдаж байгаа эсэхийг асуусан юм. Би хариулахдаа, санаа нь надад таалагдаж байна, тэгэхдээ би энд ямар хамаатай юм бэ  гэсэн юм. Дэлхийн улс төрийн бодлогын талаар “Цэргийн нууц” хэмээх телевизийн хөтөлбөрөөр миний илэрхийлдэг үзэл бодол барууны захиалагч нарын хувьд хангалттай байж чадах болов уу даа. “Эрхэм анд минь ээ, Путин Трампыг хэрхэн урхидсан, Трампын Москва дахь буудлын өрөөнд Обамагийн орон дээр “сарьсан” нийгмийн хариуцлагаар тун тааруухан хүүхнүүд, Тагнуулын ерөнхий газрын хакерууд, Америкийн сонгуульд оросууд хөндлөнгөөс хэрхэн оролцсон зэргийн тухай ам уралдан ярьж өгөхөд бэлэн дор хаяж хэдэн арван нэр цуутай баримтат киночин Москвад бий … намайг ятгах гэж цагаа барах хэрэггүй” гэж би Гуннарт тэр үед хэлсэн юм.

Герман найз маань хэсэг зуур бодлогоширсноо буцаад ниссэн. Гэтэл хэд хоногийн дараа анд маань утасдаж “Европын ардчиллын зэвэрсэн дугуй хэрэгтэй зүг рүү эргэлээ… Төсөлд “орос үзэл бодол” байх ёстой гэж хүсвэл чамтай ажиллах нь илүү дээр гэж бид шийдлээ.” хэмээн баяр хөөр дүүрэн хэлсэн юм. Ийнхүү бид хоёр чиглэлээр юм бүрдүүлж эхэллээ. Германы тал Европын үзэл бодлын үүднээс материал цуглуулж эхэлсэн. Харин би орос талаасаа. Эдгээр орос материалууд “Путин-Трамп” хэмээх номын үндэс суурь болсон.

 

Саяхан тусгай прокурор Роберт Мюллер хоёр жилийн турш хийсэн мөрдөн шалгалтынхаа тайланг нийтлүүлэхдээ: Орос улсын зүгээс 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохыг оролдож байсан хэдий ч Трамп болон Кремлийн хооронд ямар ч хуйвалдаан байгаагүй гэсэн дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлтэд та хэрхэн ханддаг вэ?

-Эдгээр дүгнэлтэд би юуг ч шийдэж чадахгүй америкийн дотоод хүнд суртлын тэмцэлд Трамп түр зуур ч гэсэн ялалт байгуулжээ гэсэн утгаар ханддаг. Яагаад гэвэл Трамп хэмээх улстөрч трансатлантын олигархид урьдын адил ямар ч хамаагүй, АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал дахь түүний амьдрал хүнд бэрх, гэхдээ богинохон байх болно.

Мюллерийн судалгааны тайланг нийтэд ил болгосны дараа та номондоо ямар нэг зүйл одоо өөрчлөх болов уу?

-Үгүй! Учир нь Трамп “урхидуулсан” хэмээх буруутгал бүр эхнээсээ ямар ч утга учиргүй зүйл байсан… Гэхдээ асуудал нь харин сонирхолтой байж магадгүй… Өрсөлдөгч улс орныхоо лидерийг өөрийнхөө дүрмээр тоглодог болгохын тулд аливаа том гүрэн секунд тутам асар их хүчин чармайлт гаргадаг нь хэнд ч нууц биш шүү дээ… Өөрийнхөө бишгүүрийн аянд бүжиглүүлэх гэж. Энэ бол олон улсын улс төрийн бодлогын цагаан толгой… Үүний тулд суртал ухуулгыг байдаг чадлаар нь ажиллуулна. Лидерүүдийг шантаажилна, худалдаж авна, айлгаж сүрдүүлнэ… Каддафи, Саддам Хусейн нарын нэг адил нэр хүндийг нь гутаан доромжилно… аль эсвэл тэнгэрт тултал магтаж хөөргөнө. Ийм “балын амттай” дэгээнд тухайн цаг үедээ Горбачев, Ельцин нар орж л байсан… Путин “урхичдын” ямар их айхтар дарамтад байгааг энгийн нүдээр харж болно… Бүх Европын байгалийн хийн “найз” хэмээн чихэрлэг амттанаар түүнийг эхэндээ даллан хөөргөж байсан шүү дээ…

Харин Трампын тухайд гэвэл… Улс төрийн оргил дээрх Трамп гэж хэн бэ? Солироос цаашгүй… Дээр нь, кардинал Ришельегийн хэлсэнчлэн өөрийн гэх бие даасан бодолгүй, сулхан хүн…

Дараа жил АНУ-д ерөнхийлөгчийн шинэ сонгууль болно. Шинэ бүрэн эрхийн хугацаагаар Трампын сонгогдох боломжийг та хэрхэн үнэлж байна вэ?

-Хоёр дахь удаа сонгуульд ялах боломж Трампад хоосон тэг болов уу гэж бодож байна. Ийм “системгүй сум” нэг нүхэнд дараалан хоёр онодоггүй… Харин трансатлантын бүх элитийг алмайруулсан Трампын анхны ялалт миний бодлоор судлаач шинжээчдээ хүлээж байгаа байх… “Цэргийн нууц” хөтөлбөрийг олон жилийн турш хийж байхдаа барууны бараг бүх мэдээг би харж уншдаг, ертөнцийн байгуулал шударга эсэх талаар хий хоосон зүйлд автахгүйн тулд ингэж байхыг харин би бүх хүнд зөвлөмж болгож байна… Сонгуулийн өмнө Трампын үг хэлж байхыг би маш анхааралтай сонсдог байсан… Тэр үнэхээр сонирхол татахуйц зүйл ярьдаг байсан. Би танд ганц зүйлийг эшлэж сонирхуулъя. Агуу их Америкийн иргэд ээ! Дөрвөн америк хүний нэг нь манайд ажилгүй байгааг та мэдэх үү. Дөчин долоон сая америк хүн ядуу зүдүү амьдарч байна (Геттисбергэд аравдугаар сарын 22-нд Трампын хэлсэн үг). Гадаадад болж байгаа утга учиргүй дайн байлдаанд Америк улс татагдан орж байна, тэгэхдээ нэгэнд нь ч ялалт байгуулж чаддаггүй. Салж бутарсан улс орны маань дотоодод өөрчлөлт гарахгүй байна. Манай тогтолцоо үнэхээр салж бутарчээ…”

Хөдөлмөрийн Америк гэгддэг бөглүү зэлүүд нутагт Трампын хэлсэн энэ үгийг сонсоод би тэнд нь ядахдаа ардчиллын өчүүхэн төдий дусал байхад л энэ гайхал тэрбумтан гарцаагүй ялна гэдгийг ойлгосон. Үнэхээр л ялсан шүү.

Хуйвалдааны онолын урсгал, өөр хоорондоо зөрчилтэй мэдээн дундаас гарцаагүй үнэ зөв мэдээллийг номондоо ялгаж авахад хэр зэрэг хэцүү бэрх байсан бэ?

-Хуйвалдааны онол гэж юу юм бэ? Таяг тулсан эмгэн үү? Илон Маскийн газар доогуурх галт тэрэгний нисэх мэт хурдаар сүүлчийн өртөө рүү дүүлэн тэмүүлж яваа та бидний орчин цагийн дэлхий ертөнцийг ухаарч ойлгохын тулд хуйвалдааны онол, янз бүрийн масон, Бильдербергийн клубын протокол зэргийг ухаж үзээд байх шаардлагагүй… Барууны мэдээгээр албаны томчуулынх нь хэлж ярьж байгааг зүгээр сонсоход л хангалттай… Одоо ажлаа хийж байгаа америкийн генералууд Москва дээр бөмбөг хаяхыг санал болгож байгааг… Ирээдүйн ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байден хакеруудын довтолгооноор Орос улсад эрчим хүчний тогтолцоог салгаж, хүн амын дунд олныг хамарсан эсэргүүцэл төрүүлэх тухай шууд нэвтрүүлгээр ярьж байгааг… Орос улсад ардчиллыг “урагшуулахад” зориулан хуваарилсан таван тэрбум доллар ОХУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохын сонгодог жишээ биш гэж үү? Үнэн зөв мэдээллийг олж авах боломжтой, бидний эргэн тойронд бүгд байна. Гол нь тэр мэдээллийг тоохгүй орхиж болохгүй.

Номоо бичихийн тулд та ямар эх сурвалжуудыг ашигласан бол?

-Миний бодлоор, энэ номын үнэ цэн нэгдүгээрт, хоёр Ерөнхийлөгчийн өөр хоорондын харилцааны бүхий л үүх түүхийг нэгд нэгэнгүй жижиг гэлтгүй маш нарийвчилж сэргээсэнд оршино. Хоёрт, ОХУ, АНУ-ын харилцаа бүрэлдэн тогтсон нийтээр мэдэх, хагас дутуу мэдэх, огт мэдэхгүй фактуудаас гадна тагнуул, цэргийнхний шинжилгээний нийгэмлэг зэрэг сүүлийн жилүүдийн орос-америкийн харилцаанд ямар нэг хэмжээгээр хамаатай оросын улс төрийн бодлогын янз бүрийн төлөөллийн шинжээчдийн үзэл бодлыг энэ номд оруулсан юм.

Өөрийнхөө цаашид бүтээж туурвих төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-“Путин-Трамп” ном бичигдчихлээ. Одоо харин хоёр том гүрний амаргүй харилцаанд зориулсан хөтөлбөрийн ажил бараг дуусч байна…

Эх сурвалж:: KP.RU

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН
    МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БАНК-ИЙН БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН ШААРДСАН БАНК (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com)
    Намайг Мария гэдэг. Би МОГОЛИЯ-аас ирсэн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авлаа. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухимдаж, интернетийн зээлийн компаниудад ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй тул найзаасаа мөнгө зээлэх гэж очсон гэж би хэллээ. бүх зүйл тохиолдсон. Тэр надад туслаж чадна гэж хэлсэн
    ямар ч хэмжээний зээл дээр тусалж чадах зээлийн компанийг мэддэг
    надад маш бага хүүтэй 2% хүүтэй, тэр зүгээр л авсан
    тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн
    түүний хэлсэнчлэн, би тэдэнтэй И-мэйл хаягаар өргөдөл гаргасан: (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com), би итгэсэнгүй гэхдээ би хичээсэн бөгөөд хамгийн их гайхсан зүйл бол 24 цагийн дотор зээл авлаа, би чадсангүй итгэх,
    би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна
    иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна,
    зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна
    (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн
    таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Яаралтай холбоо бариарай (citybankloans10@aol.com)
     (citybankloans123@gmail.com) өнөөдөр очоод тэднээс зээлээ аваарай, Бурхан зээлийн банкийг жинхэнэ зээлийн саналыг нь ивээх болтугай.
     Миний зээлийг энэ компаниас стрессгүй амжилттай авсан тул зээл авахдаа хотын банктай холбоо барина уу.,
     тэдний имэйлд зочилно уу
     (citybankloans10@aol.com) \
     (citybankloans123@gmail.com)

Холбоотой мэдээ