Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр /08.22/ дуусна

2019-08-22

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр /08.22/ дуусна

Б.НАМ УУН

Б.НАМУУН

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байгаа. Тэгвэл бүртгэл өнөөдөр /08.22/ дуусна.

Энэ  хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 123 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах тоо гарсан. Тэдний 80 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах тооцоо бий. Цэцэрлэгүүд хүүхэд элсүүлэх хяналтын тооноос давсан тохиолдолд санамсаргүй түүврийн аргаар сонгох ажээ.  Энэ сарын 23-нд буюу маргааш цэцэрлэг тус бүрт сонгон шалгаруулалт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулагдана. Харин өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагагагүй бөгөөд наймдугаар сарын 26-28-ны хооронд цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ