“Facebook” сэтгүүлчдийг ажилд авахаар болов

2019-08-21

Ж.Цог

Нийгмийн сүлжээний хамгийн том компани Facebook сэтгүүлчдийг хөлслөн, мэдээлэл бэлтгэн түгээгчдийн гол сурвалжлага, мэдээллийг засварлах үйлчилгээг бий болгохоор болсон талаар “Форбес” агентлаг дамжуулав. Ингэхдээ тус сүлжээн дэх “News Tab” хэсэгт гарах гол мэдээ, сурвалжлагуудад гарах алдааг засварлах, зөв мэдээлэл дамжуулахад энэхүү үйлчилгээ чиглэх аж. Энэ үйлчилгээ нэвтэрснээр Facebook-т худал мэдээлэл тараах хэргүүд багасна гэж тус компани үзэж байна.

Улмаар Facebook нь технологийн үйлдвэрлэл дэх мэдээлэл бэлтгэх хандлагыг хөгжүүлэх суурийг бий болгож байна. Одоогоор Apple, Google, Twitter, LinkedIn болон Snapchat зэрэг технологийн компаниуд сэтгүүлдчийг хөлслөн компантйграа дотоодын болон гадаад зах зээл дэх мэдээллээ бэлтгүүлдэг болсон билээ.

Жишээ нь, Apple компани 2015 оноос  “New York magazine” сэтгүүлийн өмнөх эрхлэгч Лаурен Кернийг хөлслөн “Apple News app”-ыг хөгжүүлж, энэ апп-ыг хариуцсан ерөнхийлөгчөөр томилж байлаа

WWW.POlIT.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ