Манзушри цогцолбор жилд 1.3 сая жуулчин хүлээн авна

2019-08-22

Б.ДОЛЖИН

Монголын бурханы шашны анхны хүрээ хийдүүдийн нэг “Манзушри хийдийн түүхэн дурсгалт цогцолбор, соёл шашин, аялал жуулчлалын төв болгох” төслийн нээлт өчигдөр боллоо. Энэхүү цогцолбор нь жилд 1.3 сая, өдөрт 3700 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай олон улсын амралт, аялал зугаалгын төв болох зорилготой юм. Төслийн удирдагч, Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч, улсын зөвлөх архитектор Э.Хүрэлбаатар “Энэ цогцолбор 2025 онд ашиглалтад орно.
“Манзушрийн ариун орон”, “Эрдэм дэлгэрүүлэх орон”, “Урлахуй бүтээхүйн орон” гэсэн гурван үндсэн хэсэгтэй байхаар төлөвлөсөн. Ачаалал ихтэй үед агаарын тээврийн хэрэгслээр үйлчилнэ. Улаанбаатар хотод ирэх гадаад жуулчдын 20 орчим хувь нь Манзушри хийдийн түүхэн дурсгалт цогцолбороор үйлчлүүлнэ гэж тооцоолсон. Сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан агаарын замыг Богд ууланд тавихаар тусгасан нь энэ төслийн гол үр дүн юм” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.22  Пүрэв  №167  (6134)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ