Нүүрс тээврийн автомашинаас 17 кг дэрэвгэр жиргэрүү  илрүүлжээ

2019-08-21

Т.САЙХАН

Гашуунсухайт боомтын Хүнсний чанар стандартын улсын байцаагч нар наймдугаар сарын 15-ны өдөр шалгалт явуулжээ.   Шалгалтаар нүүрсний экспортын  0771 ӨМА улсын дугаартай “Лхас транс” компанийн тээврийн хэрэгслээс  17 кг дэрэвгэр жиргэрүү  илрүүлсэн байна.  Тус ургамлын 1995 оны 153-р тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан байдаг.  Нэг килограммаар тус бүрд нь уутлан гадуур нь уутанд хийж нүүрсний дээд талд ил тавьсан байжээ. Жолооч Б-д зөрчлийн хэрэг нээж, бүртгэл явуулж прокурорт санал хүргүүлэн Ханбогд сумын цагдаад шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ