Туслах хийж байсан 17 настай хүүхэд лифтны хонгил руу унаж нас баржээ

2019-08-21

С.САРУУЛ

Барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан 17 настай хүү лифтний хонгил руу унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 17 настай хүү Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа явуулж байсан барилга дээр туслах ажилтан хийдэг байж. Гэвч өчигдөр /2019.08.20/ лифтны хонгил руу унаж нас барсан бөгөөд талийгаач хүү СБД-ийн 12 дугаар хороонд оршин суудаг байсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ