МАХН-ын дарга Н.Энхбаяр Бан Ги Мүнтэй уулзлаа

2019-08-21

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн манай улсад айлчилж байна. Тэрээр Азийн төлөөх Боао форумыг даргалж байгаа билээ. Тэгвэл Бан Ги Мүн хуучин танилын хувиар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзжээ. Уулзалтын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр Бан Ги Мүнд баярлаж талархаж буйгаа илэрхийлсэн байна. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хэлмэгдэж байх үед нь ноён Бан Ги Мүн тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу утасдаж байжээ. Бан Ги Мүн уулзалтын үеэр “Монголд ардчилалыг сэргээхийн тулд, мөн Н.Энхбаярыг сайн таньдаг учраас туслах нь миний үүрэг хэмээн ойлгож байсан” гэдгийг онцоллоо. Үргэлжлүүлэн тэд Монгол, Солонгосын харилцаа, Солонгосын хойг, Алтайн соёл иргэншлийн асуудлыг ярилцаж санал солилцсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.21  ЛХАГВА  №166  (6133)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ