ТОКИО 2020: Монголын тамирчид зардалд санаа зовохооргүй боллоо

2019-08-20

С.САРУУЛ

Токио 2020 олимпийн наадамд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид оролцоно. Тамирчдын хувцсыг монгол уран бүтээлчид гаргаж, дотоодын компани урлах бөгөөд “Мизуно” брэндийн хувцастай оролцох юм. Тэгвэл  олимпод оролцох тамирчдын бэлтгэл ажлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өгөхдөө “Манай тамирчид олимпийн бэлтгэлээ эрт хангаж байгаа. Олимпийн сан байгуулж, ивээн тэтгэгчдийн хандив төвлөрүүлж эхэлсэн.  Өмнө нь тамирчид санхүүгийн дэмжлэг, замын зардлаа хайдаг байсан бол энэ жил зөвхөн бэлтгэлээ хийж, олимпод оролцох эрхээ авахад л хангалттай. Санхүүтэй холбоотой асуудалд санаа зоволтгүй болсныг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ