Атташе Т.Мөнхбат жолоочийн хамт хориотой эм тээвэрлэж яваад саатуулагджээ

2019-08-16

Т.САЙХАН

Германд суугаа Монголын консулын газрын атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар дипломат дугаартай Мерседес Бенц машинаар эм зөөвөрлөж яваад баригдсан тухай тус улсын хэвлэлүүд онцолсон байна. Энхүү хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар “Будапештаас Берлинд хүргэх дипломат шуудан зөөж байсан. Дотор нь юу байгааг мэдээгүй” хэмээн мэдүүлж байгаа юм байна.

Тэднийг Германы зүүн өмнөд бүсийн А17 чиглэлийн хурдны зам дээр саатуулсан байна. А17 нь сүүлийн үед хууль бус бараа тээвэрлэдэг гол зам болоод байгаа тухай дурьджээ.

Ачаанд  150 мянган ширхэг өвчин намдаах зориулалттай Лоразепам эмийг хил нэвтрүүлэх гэж байсан нь зах зээлийн ханшаар 600 мянган еврогийн үнэ хүрэх бараа гэнэ.

Эх сурвалж:www.polit.mn

 

2019 оны зургаадугаар сард энэ замаар 70 кг героин тээвэрлэж явсан Монгол улсын хоёр дипломатч баригдаж байсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ