Тав дахь өдөр: Б.Хурцыг яллах уу, буцаах уу?

2019-08-16

Т.САЙХАН

Төв аймгийн Сум  дундын Эрүүгийн  хэргийн анхан  шатны  шүүхэд  ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр /08.16/ тав дахь өдрөө үргэлжилж байна.  Шүүх бүрэлдэхүүн  өнөөдөр нотлох баримтуудыг судлан шинжилж байгаа юм байна.

Шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар  оролцохоор байгаа бөгөөд өмнөх шүүх хурлын үеэр ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасны дагуу эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн, ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нар шүүх хуралд оролцож  байна.

Шүүхээс   Б.Хурц нарын есөн хүнийг яллах эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах гэсэн гурван шийдвэрийн аль нэгийг гаргах магадлалтай байна. Мөн  хэргийг нотлох баримт дутуу хийгдсэн гэх үндэслэлээр  нэмэлт мөрдөн байцаалтад буцааж магадгүй гэх мэдээлэл ч байна.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурц шүүх хуралтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрээр С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн асуудлаар байгуулагдсан Түр хорооны ахлагч бөгөөд мэдээллийн үеэр ”Төв аймгийн шүүх эрүүдэн шүүсэн хүмүүсийг чөлөөлөх гэж байна. Хэрэв Б.Хурцад ял оноохгүй бол жагсана. Гурван хүний эсрэг 17 шүүгч ажиллаж байна. Б.Хурцыг өмөөрч шүүхийн гадаа эрүүгийн гэмт хэрэгтнүүд жагсаж байна”гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ