Б.Жавхланбаяр: Нотлох баримтыг шинжилсний дараа дүгнэлтээ гаргана

2019-08-15

С.САРУУЛ

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхэд дөрөв дэх өдрөө /2019.08.15/ үргэлжилж байна. Шүүх хуралдаан улсын яллагч хоёр, шүүгдэгч ес, шүүгдэгч нарын өмгөөлөгч 17, хохирогч гурав, хохирогчийн өмгөөлөгч дөрөв, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч долоо, шүүх хуралдааны танхимд шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга, хамгаалалтын цагдаатай нийлээд 49 оролцогчтойгоор  үргэлжилж байна. Улсын нууцтай холбоотой учир хэвлэл мэдээлэл хаалттай болж шүүх хурлын явцын талаар  Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас сэтгүүлчдийн хүсэлтээр товчхон мэдээлэл өглөө.  Төв аймгийн шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр “Шүүх хуралдаан хуулийн дагуу явагдаж байгаа. Одоогийн байдлаар эд мөрийн баримт болох бичлэгүүдтэй танилцан, шинжилж байна. Дараа нь бичгийн нотлох баримтаа шинжилж судлаад, дүгнэлтээ гаргана. Олон хавтаст хэрэг, олон оролцогчтой хэрэг учраас олон хоног үргэлжилж байна. Шүүх хурлын явцаас харахад маргааш үргэлжилж магадгүй байна” гэх мэдээллийг өгсөн юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ