“Говь” ХК-ийн ажилтан лагийн талбайд унаж амиа алджээ

2019-07-24

С.САРУУЛ

“Говь” ХК-д ажиллаж байсан, 18 настай залуу  лаганд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач залуу “Говь” ХК-д ажилд ороод удаагүй байсан бөгөөд компанийнхаа бохирын лагийг соруулах гэж байгаад харамсалтай хэрэг гарсан байна.

Бохир соруулах газар орсноосоо хойш гарч ирээгүй тул хамт ажилладаг залуу гэрийнхнээс нь харьсан эсэхийг тодруулснаар эрлийн ажиллагаа эхэлжээ. Талийгаач залуу өглөө 10:30 цагт лаг соруулахаар орсон бөгөөд ар гэрийнхэн нь ирж оройн 23.00 цагийн үед хяналтын камерын бичлэгийг шалгахад бохир шүүх газар орсноос хойш гарч ирээгүй, ажлаасаа гарч явсан нь бичигдээгүй байсан учир Онцгой байдлын байгууллагад дуудлага өгч эрлийн ажиллагааг эхлүүлж, талийгаачийн цогцосыг шөнийн 02:00 цагийн үед лагаас гарган авчээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ