Д.Трамп Кашмирын мөргөлдөөнийг эвлэрүүлэн зуучлагч болох уу?

2019-07-24

Ж.ЦОГ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нерандра Моди АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг Камшир болон Пакистаны хооронд удтал үргэлжилсэн мөргөлдөөнийг эвлэрүүлэхэд зуучлан оролцуулахыг хүсч байгаа тухай мэдээлэл тарсан билээ. Тэгвэл ийм асуудал яригдаагүй хэмээн Энэтхэг улс няцаасныг CNN мэдээллээ.
Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас “Ийм санал огт яригдаагүй. Пакистантай холбоотой дээрх асуудал нь хоёр улсын хоорондын яриа хэлэлцээрээр шийдэгдэх ёстой” гэж мэдэгджээ. Ноён Д.Трамп Пакистаны Ерөнхий сайд Имран Ханыг Цагаан ордонд зочлохыг урьсан билээ. Энэтхэг болон Пакистан улсууд Кашмирын газар нутгийн төлөө өрсөлдөн зөрчилдсөн хэвээр байгаа юм.
Цагаан ордны тайланд дурдсанаар “70 жил үргэлжилсэн Кашмирын төлөөх Пакистан, Энэтхэгийн төлөөх мөргөлдөөнийг зөөллөхөд АНУ туслах байсан бол та зуучлагчийн үүрэг гүйцэтгэх үү гэж Имран Хан асуухад тэрээр Ерөнхийлөгч Д.Трампаар удирдуулсан хамгийн хүчирхэг улс л энэ хоёр улсыг нэгтгэж чадна” хэмээсэн байв. Дараа нь ноён Д.Трамп “Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайд Моди бид хоёр уулзаж энэ сэдвээр ярилцсан. Тэр ерөнхийдөө “Та Кашмирт эвлэрүүлэн зуучлагч эсвэл арбитрын үүрэг гүйцэтгэхийг хүсч байна уу” гэж надаас асуусан. Би эвлэрүүлэгчийн үүрэг гүйцэтгэхдээ дуртай байх болно гэж хэлсэн” гэж ноён Д.Трамп ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.24  ЛХАГВА  №146  (6113)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ