Хавчуургатай талхнаас 22 иргэн хордож эмнэлэгт хүргэгджээ

2019-07-23

С.САРУУЛ

ТҮЦ-нд худалдаж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлогод орж ХӨСҮТ-д хүргэгджээ. Гурван хүн эрчимт эмчилгээний тасагт, бусад өвчтөн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн иргэд хиам, өндөгтэй хавчуургатай талхыг  бэлтгэн тараасныг болиулсан байна.  Мөн түргэн үйлчилгээний цэгүүдэд тарааж, худалдаалж байсан хавчуургатай талхыг хураан авч устгажээ. Тиймээс иргэдийг Түргэн үйлчилгээний цэг болон ил задгай гар дээрээс түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, хүнсний худалдаа эрхлэгч нар хаяг, шошгогүй, шошгын зөрчилтэй, хадгалалтын горим зөрчсөн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ