Фото: Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор морь түрүүллээ

2019-07-21

Л.Батдорж 

“Их хурд-8” уралдаан Хүй долоо худагт хоёр дахь өдрөө болж өдөрлөлөө.

Их насны хурдан морьдын уралдаанд 51 ажнай хүлэг бүртгүүлснээс 49 ажнай 22 км-ийн зайд уралдсан юм.

Энэ уралдааны түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор морь

Аман хүзүүд Завхан аймгийн Завханмандал сумын харъяат Ц.Мөнххуягийн цавьдар

Айргийн гуравт Булган аймгийн Могод сумын харъяат МУМУ Ц.Цэнгэл хүрэн

Айргийн дөрөвт  Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол улсын Тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан

Айргийн тавд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат, Нийслэлийн алдарт уяач О.Рэнчинжүгдэрийн бор  хурдалж, торгон жолоогоо өргүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ