Банкиудад олон улсын аудит оруулна

2019-07-18

Т.САЙХАН

ОУВС-гаас банкуудын дүрмийн санг яаж бүрдсэн гэдгийг шалгана гэсэн хүсэлт тавиад байгаа юм. Нэр бүхий зарим арилжааны банкуудын дүрмийн сан хэтэрсэн, хууль бусаар бүрдүүлсэн гэх асуудал яригдаж байна. Үүнд, Худалдаа хөгжлийн банк, ХААН банк, Голомт банк гэсэн гол гол банкууд орсон. Эдгээр банкууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 31-нээс өмнө өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхгүй бол арга хэмжээ тооцохоор хууль баталсан. Тийм учраас энэ хугацаанд багтаж бүх өөрийн хөрөнгүүдээ тавьсан шаардлагын дагуу нэмэгдүүлсэн. Одоогоор  Голомт банк 170 гаруй тэрбум, Худалдаа хөгжлийн банк 240 гаруй тэрбумаар нэмэгдүүлсэн. Харин эх үүсвэр нь хаанаас гарсан бэ гэдгийг Олон улсын валютын сангаас шалга гэсэн чиглэл ирсэн. Тийм учраас энэ асуудалд аудитын шалгалт оруулахад бэлэн байгаа юм. Гэхдээ энэхүү асуудлыг шалгах нь зүйтэй, олон улсын аудит оруул гэсэн мэдэгдлийг хүргүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ