Р.Шинэгэрэл: ЖДҮ-ийн кластерийг хөгжүүлэх л чухал

2019-06-16

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Монголиан бизнес гайд” ХХК-ийн захирал, эдийн засагч, судлаач Р.Шинэгэрэлийг урьж ярилцсан билээ. Түүний хэлсэн онцлох үгийн ишлэлийг хүргэж байна.

 

Судлаач, шийдвэр гаргагчдын дунд маш том орон зай үүссэн

 

-Судалгаагүйгээр ямар нэгэн асуудалд шийдвэр гаргана гэдэг  эрсдэлтэй алхам хийж байна гэсэн үг. Харамсалтай нь манайд аливаа ажлыг судалгаа шинжилгээгүйгээр, араас нь нөхөж хийх нь түгээмэл.


-Судалгаанд үндэслээгүй шийдвэрээс болж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн үйл явдал олон. Ялангуяа халамжийн бодлогын талаар гарсан шийдвэрүүд ямар ч судалгаагүйгээр бэлэн мөнгө тараасан хэлбэрт шилжиж эдийн засагт инфляци үүсгэж байсан. 


-Судалгаанд үндэслээгүй шийдвэрээс болж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн үйл явдал олон

 

Том бизнесүүдийн дэргэдэх жижиг, дунд бизнесийн кластерийг хөгжүүлэх л чухал

 

-Гадны судлаачдын үр дүнгээс харахад аливаа улс орон ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулая гэвэл энэ салбараа зөвхөн зээлээр бус, бусад 10 гаруй төрлийн аргаар дэмжиж хөгжүүлдэг


-Бид дундаж иргэдээ яаж эдийн засгийн баталгаатай, цалин нь амьдралд нь хангалттай хүрэлцдэг болгоё гэвэл жижиг дунд бизнесийн салбараа хөгжүүлэх л хэрэгтэй.

 

“Тэрэлж” Улаанбаатарын гэр хорооллоос ялгарахааргүй болсон

 

-Монголын нүүрс, Австралийн нүүрснээс өөр үнэтэй байна гэдэгт анхаарал хандуулахаас илүүтэй нүүрсээс олсон орлогоор бусад салбараа хөгжүүлье гэдэгт л анхаарах хэрэгтэй. Аяндаа бусад салбар нь хөгжихөөр  нүүрсний үнэ өрсөлдөх хэмжээнд хүрч өснө. 


-Өнөөдөр “Тэрэлж” аялал жуулчлалын салбар  хогондоо дарагдсан Улаанбаатарын гэр хорооллоос ялгарахааргүй байдалд очсон. Тэнд нэгдсэн цогц бодлого, ложистик үйлчилгээ алга. Хөвсгөл нуурын экологийн асуудал энэ хэвээр байвал удалгүй том асуудал болохоор нөхцөл байдалд байна. Тэгэхээр бусад улс орны далайн боомтуудын олон зуун жуулчин хүлээн авдаг туршлага нэг улс шиг үйлчилдэг менежментийг нутагшуулж алсын хараатай төлөвлөх судалгаа шинжилгээний хүрээлэнтэй болох нь юу юунаас чухал. 

 

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ