Хятадад үерийн улмаас 356 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

2019-06-16

Б.ТУУЛ

Хятадын өмнөд болон төвийн нутгаар энэ долоо хоногт хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, 61 иргэн амь эрсджээ. Мөн 356 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэж аврах албанаас мэдэгдэж байна.

БНХАУ-ын Онцгой байдлын яамнаас өнгөрсөн мягмар гаригт хийсэн мэдэгдэлд, “Үерийн улмаас 9300 байшин нурж, 3.71 сая га газар тариалан сүйдэж, 13.35 тэрбум юанийн хохирол учираад байна” гэж дурджээ.

Мөн онцгой байдлын аврагчид Хөх мөрний дээд хэсэгт оршдог Чунцин мужид 4300 гаруй хүнийг үерийн уснаас аварч Гуандун мужийн зүүн өмнөд хэсэг рүү нүүлгэн шилжүүлсэн байна.

Зуны улирал эхэлснээс хойш Хятадын хойд нутгаар гантай, өмнөд нутгаар үертэй байна. Энэ жил БНХАУ-ын хойд бүс нутагт хур тунадасны хэмжээ бага байх бол өмнөд бүс нутагт аадар борооны улмаас Шар мөрний дагуу үерийн гамшиг нүүрлэж болзошгүй байгааг Хятадын Онцгой байдлын яам анхаарууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ