“Азийн хүүхдүүд” наадмыг Беларусийн спортын сэтгүүлчид сурвалжилна

2019-06-16

Г.НОМИН

Европын зуны спортын II наадам Беларусийн Минск хотноо энэ сарын 21-30-нд болох бөгөөд 15 спортын төрлөөр 50 улсын 4,000 гаруй тамирчид 200 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тус наадмыг сурвалжилж, туршлага судлахаар Монголын спортын сэтгүүлчдийн холбооны сэтгүүлчдийн баг ажиллана. 2020 онд Улаанбаатар хотод болох “Азийн хүүхдүүд наадмыг Беларусийн спортын сэтгүүлчид хүрэлцэн ирж сурвалжилна.

Эдгээр ажлуудын талаар МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнД.Отгондалай, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Бүгд Найрамдах Беларусь УлсаасМонголУлсад суугаа Элчин сайд С.В. Чепурнойтой уулзалт хийжээ. Хоёр орны өвлийн спортыг түлхүүхөгжүүлэх, хамтран ажиллах, олон улсын тэмцээн, спортын наадмуудын тухай мэдээлэл солилцох, тамирчин дасгалжуулагчийг хамтарсан  бэлтгэлд хамруулах зэрэг хоёр орны спортын хамтын ажиллагааныталаар саналаа солилцсон юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ