Боксын тамирчид БНСУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийнэ

2019-06-16


Г.НОМИН

Манай боксын баг тамирчид энэ сарын 10-24-нд БНСУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр боллоо. Азийн  олимпийн зөвлөлийн гишүүн орнуудын тамирчдын ур чадварыг дээшлүүлэх тивийн наадамд олон орныг медальд хүргэх зорилго бүхий “Vision 2014” хөтөлбөр нь анх 2007 оноос эхэлсэн билээ.  Энэ хөтөлбөрт Монгол улсаас байт харваа, дугуй, хүндийг өргөлт, чөлөөт бөх гэсэн төрлөөрр баг тамирчид хамрагджээ. Үүнээс хойш манай улсын тамирчдаас Д.Баатаржав /байт харваа/ Бээжин-2008 паралимпийн аварга, Т.Энхжаргал /дугуй/ Азийн эмэгтэйчүүдийн анхны аварга, М.Анхцэцэг /хүндийгөргөлт/ залуучуудын дэлхийн аварга цол тус тус хүртсэн.

Хөтөлбөрийн үр нөлөө өндөр байсан гэж Инчён хотын захиргаа үзэж үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр  2017 оны тавдугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах санамж бичгийг Инчён хотын захиргаа МҮОХ-тойбайгуулжээ. Энэ удаад тус хөтөлбөрийн хүрээнд боксын баг тамирчид энэ сарын 10-24-нд БНСУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх болсон бөгөөд баг тамирчдыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч уулзлаа.

Манай улсаас хөтөлбөрт хамрагдаж буй баг тамирчдын  хувьд, дасгалжуулагч Т.Ганзориг, тамирчин Э.Сүхбат /49 кг/, Т.Энхтөр /57 кг/, О.Тулга /63 кг/, Б.Алтантулга /52 кг/, Б.Жанаргуль /48 кг/, Б.Золжаргал /51 кг/ нар хамрагдаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ