З.Баянсэлэнгэ Хуулийн бодлогын зөвлөлд ажиллана

2019-06-16

С.САРУУЛ

УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ Монголын эмэгтэйчүүдийн холбоонд зөвлөхөөр болжээ. Эмэгтэйчүүдийн холбооны хуулийн бодлогын зөвлөхөөр З.Баянсэлэнгээс гадна гавьяат хуульч, доктор /Ph.D/ Р.Оюунбадам, Хууль зүйн дэд сайд асан В.Удвал, Ерөнхийлөгчийн орон тооны бус хуулийн зөвлөх Р.Булгамаа, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал асан, хууль Х.Номингэрэл нар ажиллах юм байна.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудлуудад мэргэжлийн арга зүй, өмгөөллийн туслалцаа үзүүлэх зорилгоор хуулийн бодлогын зөвлөлтэй болж ийнхүү багаа бүрдүүлээд байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 1 сар

    70кг хар тамхи зөөсөн жолооч С.Эрдэнэбаяр нь гавьяат хуульч Оюунбадамын хүү. Хүүхдээ хүмүүжилж чадаагүй, улс орны нэр хүндийг дэлхий даяар унагасан гавьяат хуульч Оюунбадамд ичих нүүр байдаггүй бололтой, эмэгтэйчуудад яаж котрабанда хийхийг зөвлөхүү,зайл!

Холбоотой мэдээ