Төвийн бүсийнхэн Дорноговьд чууллаа

2019-05-26

Б.БАЯР

УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд ИТХ-ууд хоорондоо мэдээлэл солилцож, сайн туршлагаа хуваалцаж байгаа юм. Уулзалтыг хангай, зүүн, баруун, говь, төвийн бүс гэж зохион байгуулах бөгөөд өнгөрсөн долоо хоногт Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх чуулга боллоо. Дорноговь аймгийн Сайншанд хотод болсон энэ уулзалтад Төв, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаныхан оролцож, сайн туршлагаа харилцан хуваалцсан байна. Энэ үеэр ИТХ-уудын ажлын үр дүнг үнэлэх багц үзүүлэлтүүдийн талаар танилцуулга хийж, 2018 оны ажлын үр дүнгийн тайлан, зөвлөмжийг хэлэлцжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ