Дээд шүүх 13 настай охины амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийн ялыг хэвээр үлдээв

2019-05-25

Т.САЙХАН

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр /05.24/ болж Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийг  хянан хэлэлцлээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Д.Жавхлан, М.Амарболд нарыг  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.7, 2.11 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарт бүх насаар хорих ял, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Жавхланд 20 жил хорих ял, М.Амарболдод 15 жил хорих ял тус тус оногдуулсан байдаг. Ингэхдээ ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн юм.  Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Харин ялтнуудын гаргасан гомдлын дагуу Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ