Шенгений орнуудын визний талаар зөвлөгөө өгнө

2019-05-25

Т.САЙХАН

“Европын нээлттэй өдөрлөг “-ийг маргааш /05.26/Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.  Өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх боломжийг иргэдэд олгох юм байна. Мөн Европын холбооны санхүүжилттээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна. Түүнчлэн Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, Шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.

Өдөрлөгийн хураарь

10:00 Өдөрлөгийн үйл ажиллагаа эхэлнэ.

  • 11:00 Албан ёсны нээлт
  • 12:00  ЕХ гишүүн орнуудын элчин сайд, төлөөлөгчид өдөрлөгтэй танилцаж, ЕХ-ны Монгол дахь төлөөлөгчид хэвлэл мэдээлэлтэй уулзана.
  • 13:00  Урлагийн тоглолт хөтөлбөрүүд эхэлнэ
  • 13:10  Хувцас загварын үзүүлбэр
  • 13:50 -17:00 Урлагийн тоглолт үргэлжилнэ
  • 18:00  Үйл ажиллагаа өндөрлөнө.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ