Халх гол-80: Нэр нь тодроогүй баатруудаа мөнхжүүлнэ

2019-05-24

Т.САЙХАН

Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэх  Дорнод аймгийн ажлын хэсгээс өнөөдөр /05.24/Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд нэр нь тодроогүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулах түүхэн дайнд амь хайрлалгүй тэмцэж, цусаа урсгаж явсан дайчдаа тодруулж, нэр алдрыг нь мөнхжүүлэх зорилготой үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар тус комиссын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан н.Дэлгэр “Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний дэмжлэг, “Роснефть” компанийн 24 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Халхгол – шинэ сум”  төсөл хэрэгжээд есөн том барилга бүхий шинэ сумыг хүлээлгэн өгөх гэж байна. Тиймээс бид мөн сэтгэлийн дэм болох үүднээс хандивын аянг орон нутагтаа өрнүүлж байна.  Энэ удаа баяр наадам гэхээсээ илүү үлдэцтэй зүйл хийхийг зорьсон. Тиймээс Халхгол сумын “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэн гуайн санаачилгаар “Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” хэмээх том аяныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлж, Дорнод аймгийн бүх сум идэвхтэй оролцсон” гэлээ.  Түүнчлэн  энэ сарын 27-ны 10:00 цагаас ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хурлын танхимд болох дайнд оролцсон ахмад дайчдын үр хүүхэд, ар гэрийнхэнтэй хийх “Дурсамж” уулзалт болох юм байна.  Уулзалтын гол зорилго нь нэр нь тодроогүй, хэн ч ярьдаггүй хүмүүсийн алдрыг мөнхжүүлж, гаргаж ирэх. Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс холбогдож, түүх, дурсамжаа хуваалцах юм байна.  Дорнод аймгаас л гэхэд чөлөөлөх дайнд 4-5 хүн оролцсон ч ихэнх нь мөнх бусыг үзүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ