Танд хэрэгтэй зөвлөгөө: Тамхины хор хөнөөл

2019-05-25

Н.ДАЯН

Тамхины орцонд олон төрлийн химийн бодисууд байдаг. Тухайлбал, хүнцэл, аммиак, формальдегид, азотын хий гэх мэт. Тамхины орцонд 3000 гаруй химийн бодис агуулагддаг. Зарим бодис нь хорт хавдар үүсгэгч бодис учир хорт хавдрын хэмжээг томсгодог ажээ. Өдгөө дэлхий даяар тамхинаас гарах 120 гаруй төрлийн арга байдгаас ердөө 40 төрлийг нь л ашигладаг байна. Нэг хайрцаг тамхи нь насанд хүрсэн хүнийг үхэлд хүргэх тун агуулсан байдаг бол өсвөр насны хүүхдүүдэд тал хайрцаг тамхи үхэлд хүргэх аюултай байдаг. 2-3 ширхэг тамхийг угсарч татснаас болж дотор эрхтэнүүд ажиллахаа больж, амьсгал боогдсоноос нас барсан тохиолдол бий. Жилд нийт тамхи татагчдын 40 хувь нь тамхинаас гарах оролдлого хийдгээс ердөө гурван хувь нь л тамхинаас гарч чаддаг байна.

Жирэмслэлтийн үед тамхи татах нь урагт маш аюултай байдаг байна. Энэ үед ураг байнгын агаарын дутагдалд байдаг ба үүнээс болж зулбадаг аж. Нийт тамхи татагчдын 5-8 хувь нь зүгээр л тамхи татах зуршилтай байдаг бол 94-96 хувь нь тамхинаас хараат байдалд орсон байдаг. Тамхи нь донтуулагч бодис болох никотиныг өөртөө агуулдаг төдийгүй тамхины утаа нь 4000 гаруй химийн нэгдэл, хамгийн багадаа гэхэд уушгины хорт хавдар, амьсгалын замын өвчин үүсгэгч 43 бодисыг агуулжээ.

Тамхи татах нь зүрх судасны өвчинд нөлөөлөхөөс гадна жирэмсэн эх тамхи татвал дутуу төрөх магадлал ихэсдэг байна. Тамхи, хамрын тамхи нь хамар, амны хөндийн хорт хавдрыг үүсгэх үндсэн нөхцөл болдог аж. Уушги руу орох тамхины утаа амны хөндий, хоолой, төвөнх орчмын эд эсүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тамхи татдаг хүн амны хөндийн хорт хавдар тусах магадлал тамхи татдаггүй хүнийхээс 4-5 дахин их байдгийг судалгаагаар баталжээ. Тамхи нь давсаг, нойр булчирхай, цөс, ходоод, элэг, умайн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Тамхи татдаг хүмүүс амьсгалын замын өвчнүүдэд эмзэг байдаггүй ч 20 хувь нь энэ өвчнөөр өвчилдөг байна.

Ихэнх оронд 18 нас хүрээгүй хүнд тамхи худалдахыг хориглодог бол Японд 20 нас хүрээгүй л бол тамхи худалдаж авна гэж саналтгүй. Харин аль ч улсын хуульд 18 нас хүрээгүй хүн тамхи татахыг хориглосон хууль байдаггүй ажээ. Бутаны хаант улсад XVII зууны үед олон нийтийн газар тамхи татахыг хориглосон бөгөөд 2004 оноос эхлэн энэ улсад тамхи худалдах, хэрэглэхийг хатуу хориглосон байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ