В.Путин “Спутник”-ийн захирлыг төрийн одонгоор шагналаа

2019-05-24

Гэрэл зургийг: “Спутник” агентлаг

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хийж бүтээсэн үйлс, байгуулсан гавьяагаараа шалгарсан иргэдээ төрийн одон медалиар шагнасан байна. Тухайлбал, “Спутник” агентлаг, “Рт” телевизийн захирал Маргарита Симоньян багтжээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Кремлийн ордны Каталина танхимд болсон байна. Танхимд сансрын нисэгчид, эрдэмтэд, жүжигчид, тамирчид, үйлдвэр болон хөдөө аж ахуйн салбарын ажилчид оролцжээ.

Энэ үеэр ерөнхийлөгч Владимир Путин “Шинэ санаа, гялалзсан амжилтаараа та бүхэн ОХУ-ыг хөгжүүлэх, бид бүгд ахиж дэвших үйл явцад их том хувь нэмрээ оруулж байна. Эх орныхоо сайн сайхны төлөө ажиллах үлгэр жишээг та бүхэн сая сая хүнийг зоригжуулж өөрийнхөө амьдралаар жишээ болгон харууллаа” гэв. Симоньяныг Александр Невскийн одонгоор шагнасан байна. Тэрээр шагнуулсныхаа дараа “ОХУ-ын цэргүүд шиг Орос улсын төлөө зүтгэнэ” гэдэг үгээр илтгэлээ эхэлсэн аж. Дараа нь “Шагнасанд баярлалаа. Амьдралд хамгийн чухал нь боломж, эх орныхоо төлөө зүтгэх нь нэр төрийн хэрэг юм” гэж  нэмж хэллээ. Александр Невскийн одонг ОХУ-ын олон нийтийн засаг захиргаа, төр, засгийг байгуулах, олон улсын хэмжээнд тус улсын эрх мэдлийг бэхжүүлэх, батлан хамгаалах, эдийн засгийн хөгжил, боловсрол, шинжлэх ухаан, боловсрол гэсэн салбарт ажиллаж байгаа хүмүүст өгдөг аж. Мөн энэ шагналаар гадаад иргэдийг шагнаж байжээ. Тухайлбал, Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Белоруссийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны ерөнхийлөгч Назарбаев нарыг шагнаж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ