Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсныг сүүлчийн замд нь үдэв

2019-05-24

Т.САЙХАН

Төр, нийгмийн нэр зүтгэлтэн Г.Батхүү агсантай салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаа өнөөдөр /05.24/-ний үүрийн 05.40-07.40 цагт Соёлын төв өргөөнд боллоо. Салах ёс гүйцэтгэх ёслолыг Төрийн ёслолын алба зохион байгуулсан бөгөөд ар гэр, ах дүү, хамаатан садан, удирдлагад нь ажиллаж байсан хүмүүс оролцов.  Мөн  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй намынх нь гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр,Нийслэлийн Засаг дарга  С.Амарсайхан тэргүүтэй төр засгийн удирдлагууд оролцлоо.

Эх сурвалж:www.polit.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ