Н.Моди ялсан ч Энэтхэгийн эдийн засгийн өсөлт асуулт хэвээр үлдэж байна

2019-05-23

Ж.ЦОГЗОЛМАА

Энэтхэгийн удаан хүлээсэн сонгуулийн улирал дуусч, Ерөнхий сайд Нарендра Модигийн нам хэний ч санаагүй ялалтыг байгууллаа. Ингэснээр Моди дахин төрийн жолоог атгалцахаар болж байна.

Өмнө нь сонгуулийн дийлэнх ялалтыг Үндэсний ардчилсан эвслийн тэргүүлсэн BJP нам тэргүүлнэ хэмээн урьдчилсан төлөв ажиглагдаж байсан билээ. Зарим хүмүүсийн ажиглалтаар тус намыг 542 суудалтай парламентын танхимд 300 суудал авна хэмээн тааж байсан юм. Тэгвэл санал хураалтын дараа Модигийн эсвэл парламент дахь суудлаа таваар ахиулж чаджээ. Сонгуулийн дүнгээр Энэтхэгийн үндэсний конгресс нам ялалт байгуулу, Нарендра Моди ийнхүү эргэн ирлээ. Санал хураалтын эцэслэсэн дүнг өнөөдөр тайлагнах юм байна. Өнгөрсөн жилийн дундаас хойш Модигийн эсвэл хэд хэдэн удаагийн халаа сэлгээтэй нүүр тулгарч байсан юм. Иймээс ч Моди эрч хүчээ алдаж, эвсэл нь сул дорой болж ирсэн байдаг. Тиймээс ч олон нийт BJP нам л гэнэтийн бэлэг барьж, “цангасан” олныг ундаалснаар Энэтхэгийн хөрөнгийн зах зээл ч дагаад сэргэнэ гэсэн хүлээлттэй байлаа.

“2014 оны сонгуулийн дараа зах зээл асар өндөр хүлээлттэй болж байсан нь эрсдэл болоод байсан. Тэгэхээр одоогийн сонгуулийн дүн төсөөлж байснаас сайн байсан нь ойртон буй зүйлийн зөвхөн орой нь байж мэднэ” гэж “Matthews Asia”-ийн хөрөнгө оруулалтын стратегич Сриян Пиетерз хэлжээ.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Энэтхэг улс ОХУ-ыг хоригууд, Хятадын худалдааны дайн, Бразилийн Засгийн газрын зүүний хүчний хөдөлгөөн зэрэгт ихээхэн анхаарал хандуулж ирсэн билээ. Энэ бүхэн Модигийн удирдлага дор Энэтхэгийг залж байсан нөхцөл байдал байв. Харин одоо дахин Моди удирдлагыг гартаа авч буй ч эдийн засгийн эрүүл өсөлтгүй бол энэ улс ихийг хүлээх гарц бүдэг хэвээр байна. Хөрөнгө оруулагчдын ч урам хугарчээ.

Энэтхэгийн хөрөнгө оруулагчид ОХУ, Хятад, Бразилын нөхцөл байдлаас болж жил бүр хохирол амсах нь жам юм шиг болсон түүхтэй. Хамгийн сүүлд гэхэд Бразил энэ байдлыг бүр ч чангалчихав. Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийг үнэлдэг “Wisdom Tree India fund”-ийн үнэлгээгээр сүүлийн 12 сарын хугацаанд ердөө л 1.8 хувийн өсөлт гарсан байна. Үүний шалтгаан нь Орос, Хятад, Бразилын үзүүлж буй нөлөөлөөс эхтэй юм.

Модигийн Засгийн газарт урган гарч буй шинэ асуулт бол Сангийн сайд Арун Жэйтли суудалдаа үлдэх эсэхэд оршиж байна. Түүнийг Төмөр зам, нүүрс хариуцсан сайд Пиюуш Гояалын оронд тавих магадлалтай юм.

Гояал нь Жэйтлиг АНУ-д эмчилгээ хийлгэж байхад нь хоёр ч удаа орыг нь авсан юм. Мөн тэрээр Энэтхэгийн Төвбанк болон Засгийн газрын мэдлийн Bank of Baroda банкны захирлын зөвлөлд ажилладаг аж.

“The Economic Times of India” сонинд нийтэлснээр Жэйтли албандаа үлдэх төлөвтэй байна. Өнгөрсөн таван жилийн турш тэрээр үндэстэн даяар ашиглаж буй бараа, үйлчилгээний татварын системийг боловсруулахад чухал нөлөө үзүүлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ