Б.Хурцыг суллах шийдвэрийг шүүх гаргалаа

2019-05-23

Б.ДАМДИН-ОЧИР

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2019.5.23./ ТЕГ-ын дарга асан Б.Хурцын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай НПГ-аас санал ирүүлсэнийг хянан хэлэлцэв.

“Шүүх хуралдаанд прокуророос “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэснийгээ нотлох баримтыг ирүүлээгүй тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгах саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ” гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

Шүүх хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт мэдээг ирүүлээгүй байна гэж үзсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 1 сар

    ene baliar amitan khichneen ailiin amidralaar togloj,  khichneen olon khuukhed emegteichuudiig nus nulimsiig barsniikhaa tuluusiig zaaval tulnu, shorond ch narand ch yalgaagui, uiliin ur gedeg zuil baidag shuu, sarnai odoo l nukhruu sanaj gene, khaaguur khentei kherkhen zugaalsaniig ni khumuus yarij baidgiin baina lee, er em khoyor buzar shuglesen birduud

Холбоотой мэдээ