Т.Аюурсайхан байнгын хороо удирдана

2019-05-23

Т.САЙХАН

УИХ хоёр жил тутамд байнгын хорооны дарга нарт өөрчлөлт оруулдаг.  Тэгвэл өнгөрсөн долоо хоногт зарим байнгын хорооны дарга нарыг шинээр сонгож, зармыг нь улираасан.   Харин өнөөдөр /05.23/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг шинээр сонгох асуудлыг чуулганаар хэлэлцлээ.  Тус Байнгын хороо өчигдөр хуралдаанд О.Содбилэгийг чөлөөлж, Т.Аюурсайханыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм. Байнгын хорооны энэхүү саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар  оролцсон гишүүдийн олонх нь Т.Аюурсайханг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Тэрээр 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал
2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга
2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга
2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
2012 оноос Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2018 оноос Хөгжлийн төлөөх эрдэмтэд ТББ-ын тэргүүнээр тус тус ажиллаж байна.

 Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 4 сар

    Нямбаатар шиг мэдэхгүй мөртлөө мэдэмхийрдэг хэнэггүй хий өвчтэй эрх мэдэлдээ ташуурагсад УИХ, ЗГ-аар дүүрэн байна?!

  • 4 сар

    Нямбаатар шиг мэдэхгүй мөртлөө мэдэмхийрдэг хэнэггүй хий өвчтэй эрх мэдэлдээ ташуурагсад УИХ, ЗГ-аар дүүрэн байна?!

Холбоотой мэдээ