Huawei Европт заналхийлж байна хэмээн АНУ мэдэгдэв

2019-05-22

Ж.ЦОГЗОЛМАА

Хятадын Huawei Technologies Co-ийн заналхийлэлд Европын улсууд өртөх нөхцөл байдал үүсээд байна хэмээн АНУ мэдэгдсэнийг “Блүүмберг” агентлаг дамжуулав. Тус компанийн интернэтийн 5G сүлжээг ашигласнаар үйл ажиллагаанд нь аюултай хэмээн тэд үзэж байгаа юм.

Европын улсуудын засаг захиргаанаас Huawei-ийн бүтэгдэхүүнийг хэрэглэхэд хуулийн хориг тавихаар яригдаж байх зуур АНУ ч дотоодын компаниуддаа ийм хоригийг тавиад хэдийнэ эхэлсэн билээ. Ингэснээр хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөлгүйгээр аливаа технологийг хэрэглэхийг хязгаарлаад байгаа юм.

Huawei-ийн 5G системийг хэрэглүүлэхгүй байх, улмаар тус компанийг хар жагсаалтад бүртгэх, Америкийн нийлүүлэгчдийг нь хязгаарлах зэрэг нь Д.Трампын засаг захиргааны ялалт болоод байна. Албаны хүмүүс одоогоор энэхүү өөрчлөлтийг ямар улс орнуудад зохион байгуулах талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Өнгөрсөн сард “Bloomberg News”-ийн мэдээлснээр Их Британи Huawei-ийн оператор компаниудын хууль журмыг чангатгах арга хэмжээ авч байсан билээ.

Энэ үйл явцад ойр эх сурвалжийн мэдээлснээр Huawei-ийг хар жагсаалтад багтаах зэрэг үйлдэл нь АНУ, Хятадын худалдааны хэлэлцээг хүнд байдалд оруулах эрсдэлтэй юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео болон түүний бүрэлдэхүүний төлөөлөл бүхий албан тушаалтнууд Huawei-ийн төхөөрөмжийг ашиглаж буй улс орнуудтай тагнуулын мэдээлэл солилцохоо хязгаарлах хэрэгтэй гэж удаа дараа сануулж байв. Учир нь тэд Хятадын Засгийн газар програм хангамжийн аргаар нууц мэдээлэлтэй холбогдох боломжтой гэж тэд айж байжээ. Харин Huawei-ийн зүгээс эдгээр мэдэгдлийг няцаасаар ирсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ