ЦЕГ: “Хүүхэд хайрцагт хийж автобусаар зөөвөрлөх гэсэн” мэдээлэл худал болохыг тогтоосон

2019-05-21

С.САРУУЛ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээврийн автобусанд бага насны гурван хүүхдийг хайрцганд хийн хайрцагны амыг нь скочоор баглаж тээвэрлэхийг завдсан гэх мэдээлэл өчигдөр /2019.05.21/ цацагдсан юм. Хайрцагт хөдөлгөөн илэрсэн тул жолооч задалж, шалгатал бага насны гурван хүүхэд дотор нь байсан гэх мэдээлэл цацагдсан юм.

Тэгвэл энэхүү мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгасан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “ Хөвсгөлд “Хүүхэд хайрцагт хийж автобусаар зөөвөрлөх гэсэн” мэдээлэл худал болох нь тогтоогдсон” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ