Танилц: Өнөөдрөөс /05.20/ үйлчилж эхлэх экспресс чиглэлүүд

2019-05-20

Т.САЙХАН

Нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрөөс /05.20/экспресс болон богино эргэлт нэмэгдэж байна.  Экспрэсст дараах чиглэл багтаж байна.

 “Таван шар- Зүүн дөрвөн зам”

Энэ чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл үйлчлэх бөгөөд Таван шар, Хар хорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, УИД, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд зогсоно. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулах боломжтой.

“Таван шар-Бөмбөгөр-Хөгжим бүжиг”

Тус чиглэл нь 5 шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд 5 шар, 32-р байр, Саппоро, 10-р хороолол, 25-р эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогоолд зогсч үйлчилнэ.Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч хамгийн их зорчилт эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна.

“Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ-3”

Босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх чиглэл нь7 буудал, 17-р сургууль, 32-ын тойрог, Хүнсний 4 дүгээр дэлгүүр, Хүнсний 1 дүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12зогоолд зогсч үйлчилнэ.Ингэснээрбосоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурах боломжтой. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулагддаг хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна гэж тооцоолжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ