Бяцхан охинд амьдрал хайрлаарай

2019-05-19

Л.ХЭРЛЭН

Алтан дэлхийг онож төрсөн минь учиртай хэмээн монголчууд бид билэг ерөөл хэлэлцдэг. Тэгвэл дөнгөж эхээс мэндэлсэн цагаас эхлэн таталт өгч, өвчин зовиур нь улам нэмэгдэж, өдрөөс өдөрт улам хүндэрч байгаа бяцхан охин нь Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй гэж оношлогдсон залуу гэр бүл арга нь барагдаж ард түмэндээ хандлаа. А.Номин-Эрдэнэ охин энэ орчлонд мэндлээд хоёрхон сар болж байгаа аж. Тэрээр айлын гурав дахь хүүхэд. Өвчин, зовиур илэрсэн даруй эмч нарт үзүүлэхэд төрөлхийн зүрхний гурвалсан гажиг буюу зүрх цоорхой, уушги болон зүрхний титэм судас солигдсон, уушгины судас нарийссан гэж оношилсон байна. Энэ өвчин илэрсэн тохиолдолд яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй байдаг ч эмч нар Монгол Улсад эмчлэх боломжгүй гэж үзжээ. Энэтхэг улсаас эмчлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн ч эмчилгээний зардал нь 80 сая төгрөг болох учир залуу гэр бүл монгол түмнээсээ тус дэм эрэн “Охинд минь амьдрал хайрлаач” хэмээн ийнхүү хандаж байна. Та бүхэн А.Номин-Эрдэнэ охинд туслаж, залуу гэр бүлд сэтгэлийн дэм хайрлаарай.

Холбоо барих утас: 89200117, 86498989 дугаарын устаар холбогдоорой.

Хандивын данс:  ХААН банк 5675307154 / ээж Базаррагчаа/, 5019131288 /аав Анхбаяр/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ