Нидерландын дуучин түрүүлжээ

2019-05-19

Х.ОЮУНБОЛД

Израйлийн нийслэл Тель Авив хотод болсон “Eurovision 2019” дуу хөгжмийн наадам өндөрлөсөн байна.  Энэ сарын 12-нд нээлтээ хийсэн 41 орны төлөөлөгчид оролцсон наадмын төгсгөлийн шатны ялагчаар Нидерландын дуучин, 25 настай Дункан Лоуренс “Arcade” дуугаар түрүүлжээ.  Тэрээр олон нийтийн санал хураалт болон шүүгч нарын саналаар 429 оноотой болсноор түрүүлсэн байна. Нидерланд улс нь энэ дуу хөгжмийн наадамд хамгийн сүүлд 1975 онд түрүүлж байжээ. Харин наадмын II байр Италийн дуучин, 26 настай Алессандро Махмуд “Soldi” дуугаараа оролцож 465 оноо авснаар эзэлсэн байна. III байрт ОХУ-ын дуучин, 36 настай Сергей Лазарев 369 оноогоор оржээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ