Нэн шинэ үеийн “Дур булаам” ном

2019-05-17

Б.ДОЛЖИНЖАВ

“Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн эмхэтгэн орчуулсан  дэлхийн нэн шинэ үеийн шилдэг өгүүллэгийн анатологи “Дур булаам” ном худалдаанд гарлаа. Энэ номноос нэн шинэ үеийнхний аж амьдрал , үзэл санаа, итгэл үнэмшлийн тусгал болсон эдгээр өгүүллэгээр дамжуулан ирж буй цагийн ая зан, авир маягийг ухаж ойлгох боломжтой юм. Зохиогч номынхоо талаар “Зохиолчид болон бүтээлүүдийг сонгохдоо хамгийн нэр нөлөөтэй, борлуулалттай, шагналтайг нь түүхээс илүүтэй бүс нутгийн уран зохиолын онцлогийг харуулж чадсан, хүн зоныхоо соёл сэтгэлгээг ялгамжлан зурагласан эсвэл энэ цагийн дэлхийн уран зохиолын нийтлэг хандлагыг хамгийн тод шингээсэн эсэхийг гол үзүүлэлт болголоо. Бүтээлийн сонголтод монголчуудын тухай өгүүлсэн онцгой сайн өгүүллэгүүдийг бодлогоор ч гэх үү, зорилготойгоор ч гэх үү сонгон шигтгэж өгсөн нь энэ түүврийн үнэ цэнийг нэмэх болов уу гэж найдаж байна. Он цагийн хувьд бүтээлүүдийг аль болох шинэ байлгахын тулд зохиолчдын үе, насыг эс харгалзан ихэвчлэн 1990 оноос хойш бичсэн өгүүллэгүүдийг орчууллаа” гэжээ. Номонд уншигчдын дунд нэлээд алдаршсан “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” номын зохиолч Милан Кундера, 2013 онд “Орчин цагийн өгүүллэгийн их мастер” гэсэн тодотголтойгоор утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртсэн Элис Энн Мүнро, Италийн зохиолч, утга зохиолын шүүмжлэгч Умберто Эко , “Амьдрахуй” романы зохиолч Юй Хуа, ХХ зууны Италийн хамгийн чухал зохиолч Итало Кальвино  зэрэг нэн шинэ үеийн шилдэг 21 зохиолчийн бүтээл багтжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.17  баасан  102  (6069)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ