ОХУ-д ирсэндээ баяртай байна гэв

2019-04-24

Х.ОЮУНБОЛД

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнөөдөр ОХУ-д ирсэндээ сэтгэл өндөр байгаагаа мэдэгдсэн байна. Энэ талаар  ОХУ-ын Приморье мужийн захиргаанаас гаргасан мэдэгдэлдээ дурджээ.  Мөн энэ мужийн захиргааныхан, ОХУ-ын Гадаад яамны төлөөлөгчидтэй  Хасан төмөр замын буудалд хийсэн богино хугацааны уулзалтын үеэр Ким Жон Ун “Энэхүү айлчлал нь ОХУ-д  хийж байгаа сүүлчийн айлчлал биш гэв. Түүнчлэн энэ уулзалт  ОХУ-тай харилцаагаа хөгжүүлэх эхний алхам юм” гэдгийг нэмж хэлжээ. Одоо тэрээр Уссурийск муж руу явж байгаа аж. Тэрээр  ерөнхийлөгч Владимир Путинтай өнөөдөр үдэш болон маргааш уулзана. Тиймээс галт тэргийг өнөөдөр Владивостокт очно гэж тооцоолж  байгаа юм. Харин энэ сарын 23-нд Кремлийн ордны зөвлөх Юрий Ушаков “Энэ уулзалт нь хоёр орны төрийн тэргүүн нарын хийж байгаа анхны уулзалт” гэж мэдэгдсэн байна. Тэрээр эхний уулзалтад цөөхөн хүн оролцох бөгөөд дараагийн уулзалтад хоёр орны төлөөлөгчид оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй уулзалтыг хийнэ гэж тодрууллаа. Мөн хоёр орны тэргүүн нар энэхүү уулзалтаар дипломат замаар Солонгосын арлын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцэнэ гэв.

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ