Ким Жон Владимир Путинтай уулзахаар ОХУ-д иржээ

2019-04-24

Х.ОЮУНБОЛД

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнөөдөр хил залгаа ОХУ-ын Хасан хотод ирсэн байна. Тэрээр маргааш ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах юм. Хойд Солонгостой хил залгаа энэ хотод  Хойд Солонгосын удирдагчийг угтаж авах үйл ажиллагааны дараа Ким Жон Ун галт тэргээр уулзалт болох Владивосток руу явах ажээ. Харин Кремлийн ордноос мэдээлснээр хоёр орны тэргүүн энэ уулзалтынхаа үеэр Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хямралтай асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ одоогоор тэд ямар нэгэн санамж бичигт гарын үсэг зурах,  уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл хийх тухай төлөвлөөгүй байна гэжээ. Өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр Хойд Солонгосын  Засгийн газрын өндөр албан тушаалтан Владивосток хотын төмөр замын зогсоолд аюулгүй байдлыг нь шалгахаар очсон байна.  Харин Өмнөд Солонгос Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Владивостокт өчигдөр ирсэн гэж мэдээллээ.

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ