Төрийн ордонд бичил номын сан “нээгдэв”

2019-04-23

Т.САЙХАН

УИХ-ын Тамгын газраас санаачлан Оюуны өмчийн газартай хамтран “Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийг Төрийн ордонд зохион байгууллаа.   УИХ-ын гишүүд,   Тамгын газрын удирдлагууд, эрдэмтэн зохиолчид оролцов.

Шинээр хэвлэгдсэн ном зохиолуудыг танилцуулах, нэг дороос өргөн сонголттойгоор ном худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа нь  чухал ач холбогдолтой юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Номоо солилцъё”  төслийн бичил номын санг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнд хүлээлгэн өгсөн юм. Бичил номын санг ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгэ зэрэг нийт 26 газар байрлуулаад байгаа юм байна.  Энэ нь “Нэг ном аваад нэг ном өгөх” гэсэн үйл ажиллагааны энгийн дүрэмтэй. Хүн бүр энэ дүрмээ биелүүлж, уншсан номоо буцаагаад хийдэг, авсан номынхоо оронд нэг ном өгдөг байх хэрэгтэй гэж байв.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ