Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

2019-04-23

Ц.БАЯР

Төрийн байгууллагуудаас  56 салбарын  900 орчим төрлийн тусгай зөвшөөрөл олгож байна. УИХ-д Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн  жагсаалт батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Зөвшөөрлийн тухай хуулийг 2001 онд баталснаас хойш  уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулаагүй явсаар иржээ. МҮХАҮТ-аас тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, олгох үйл явцыг хөнгөвчлөх чиглэлээр УИХ, Засгийн газраас гаргасан санаачилгыг дэмжиж  салбаруудын төлөөлөлийг оролцуулсан хэлэлцүүлгийг өнөөдөр /04.23/ зохион байгууллаа. МҮХАҮТ-аас хүнд сурталын судалгааг  өнгөрсөн онд шинэ аргачлалаар явуулж, хүнд суртлын индексийг төрийн үйлчилгээний цаг хугацаа, зардал, баримт бичгийн тоо зэрэг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан судалгааг гаргажээ. Төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох, авлига хээл хахуулд өртөх сэдлийг багасгах, мэргэжлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгыг түлхүү барьж хуулийн төсөлд санлаа нэгтгэж байгаа хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин онцолж байв.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ