Талбайн урд хэсгийн газрын зөвшөөрлийг цуцаллаа

2019-04-23

Т.САЙХАН

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  Сүхбаатарын талбай болон талбайн урд хэсгийн 2.5 га газарт олгосон захирамжийг цуцална гэдгээ мэдэгдлээ. Уг газрыг 2006 онд захирамж гарган 15 жилийн хугацаатай олгосон бөгөөд газар доорх байгууламжтай, усан оргилуур барихаар авсан байна. Гэвч газрын зөвшөөрлийг авснаас хойш хоёр жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй нь хууль зөрчиж байгаа гэлээ. 2017 онд 9.5 сая америк долларын банкны барьцаанд тавьсан байна гэдгийг ч онцолж байна. Ингээд 2016 онд автомашины зогсоол хийсэн бөгөөд 30 хувийн ашгийг Улаанбаатар хотын захиргаанд олгоно гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй гэв.

Хотын дарга С.Амарсайхан “2006 онд газар олгосон ч төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч материал байхгүй байна. Өнөөдөр хууль ёсны гэхэд ч хэцүү, хууль бус ч гэхэд хэцүү байдалд байна.  Тиймээс өнөөдөр эрхийг нь цуцалж, нийслэлийн хөрөнгөөр ногоон байгууламжтай усан оргилуур барих ажлыг хийнэ” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ