Шилийн богдод гал тавьсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

2019-04-23

Ч.ЗОТОЛ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга сумын нутагт тал хээрийн хоёр, обьектын нэг, нийт гурван  гал түймрийн хэрэг өчигдөр буюу  энэ  сарын 22-нд гарчээ.

Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800 м, өргөн нь 400 м талбайд суулгасан таримал мод, өвс шатаж, их хэмжээний хохирол амссан уг түймрийг сумын хэсгийн төлөөлөгч, нутгийн иргэд нийлж газар авахуулалгүй унтрааж чадсан байна.

Тус аймгийн цагдаагийн газраас нутгийн иргэдтэй хамтран шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар Шилийн богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат нэг автомашинтай, таван  иргэнийг олж тогтоон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: www.polit.mm

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ