Долоо хоногийн фото тойм

2019-04-21

2019-04-15 Даваа гариг

Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийн томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар зохион байгуулжээ.  Нээлттэй хэлэлцүүлэгт “Монгол хүн бүрийн төлөө”, “Их нутаг, хүн зоноо хамгаалъя”, “Монголын эрдэмтдийн төв зөвлөл”, “Босоо хөх Монгол”, “Нэхүүл”, “Монголын ахмадын холбоо”, “Хараат бус захирлуудын холбоо”, “Дархан Монгол нэгдэл” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 93 хүн оролцлоо.

Үг хэлсэн оолцогчид Улсын ерөнхий прокурорын орлогчид зөвшилцөхөөр УИХ-д нэрийг нь өргөн барисан М.Чинбат, С.Алиманцэцэг нараас  асуулт асууснаас гадна прокурорын шударга байдал,  хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой санал бодлоо хэлсэн байна.

 

2019-04-16 Мягмар гариг

Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн осолдожээ.

Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаарх дуудлагыг 15.45 цагийн орчимд авсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газар болон цагдаагийн алба хаагчид ослын газарт ажиллаж байна.

Зарим эх сурвалжаас ирсэн мэдээллээр Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж байсан 9 ажилтан хийнд хордсон байна. Тэдний 4 нь амь эрсджээ. Хордсон 5 ажилтныг Цэргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлж байна.

 

2019-04-17 Лхагва гариг

Нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг даалгав

Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хугацаатай Албан даалгавар гаргалаа.

Зургаадугаар сарын нэгний дотор шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав. Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт боомт чиглэлд 176 аж ахуйн нэгж, байгууллага 12918 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна.

 

2019-04-18 Пүрэв гариг

Д.Пүрэвдорж: 40 сая.ам долларыг төлсөн асуудалд луйврын схем хэрэгжсэн байж болзошгүй

АН-аас Стандарт банканд 40 сая ам.долларыг төлөхтэй холбоотой асуудлуудыг судлах ажлын хэсэг байгуулсан.   Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж ахалж байна. Стандарт банкийг нэр төдий ашиглаад Ш.Батхүүд зээл өгсөн.

“Жаст”-ын Ш.Батхүү, “Ocean Partners” хоёр бизнес хийхдээ Эрдэнэт үйлдвэрийг оролцуулан луйврын схемээ зохиож, төрийн өмчит үйлдвэрийг луйвардсан байж магадгүй” гэсэн юм.

 

2019-04-19 Баасан гариг

“Сод Монгол Групп” ХХК “Хэрэглэгчдийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж шүүх үзлээ

Сод монгол групп” ХХК-ны  шатахуун түгээх станцууд  “Аи-Си” картаар борлуулан автобензин болон дизелийн түлшний борлуулалтыг хязгаарлаж  үнийн дүн, хэмжих нэгж /литр/-ээр худалдаалсан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т зөрчсөн байна. Ингэд  мөнгөн торгууль оногдуулсан.

“Сод монгол групп” ХХК-ны зүгээс шүүхээд хандсан бөгөөд  Захиргааны хэргийн гурван шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд улсын байцаагчдын гаргасан шийдвэрийг хэвээр үлдэсэн байна .

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ