“Монгол” В.Зеленский Украины ерөнхийлөгч болох уу?

2019-04-20

Т.САЙХАН

Украины Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль маргааш  /04.21/болно.  Энэ шатанд Владимир Зеленский болон Петр Порошенко нар тунаж үлдээд байгаа юм.

Тэгвэл  Владимир Зеленскийгийн хувьд манай улсад өссөн.  Монгол хэлээр тун сайн ярьдаг билээ.   Учир нь түүний аав математикч, программист мэргэжилтэй.   Монголд 20 жил орчим жил ажиллаж амьдран,уулын баяжуулаах Эрдэнэт үйлдвэрийг босголцон, ажиллаж байсан гэнэ. Улмаар Зеленский эцэг эхийн хамтаар Монгол улсын Эрдэнэт хотод дөрвөн жил амьдран, нэгдүгээр ангиа Эрдэнэт хотын сургуульд төгссөн байдаг. 1978 онд төрсөн, Украины шоумен, хошин жүжигчин, найруулагч, продюссер хүн юм.

Түүнчлэн тэрээр Монголд амьдарч байсан талаараа дурсахдаа “Монголд цэцэг алагласан уулстай. Аавтайгаа би өдөржин зугаалдаг байсан.  Харин Укрианд ирээд яагаад цэцэг зардаг юм болоо.  Укрианд яагаад зун цас ордоггүй юм бол гээд энд ирээд гайхах зүйл олон байсан гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ