Д.Трамп тавдугаар сарын 26-28-нд Японд айлчилна

2019-04-19

Д.АРИУН

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Япон улсад хийх айлчлал ирэх тавдугаар сарын 26-нд эхэлж, 28-нд дуусна гэж Токиогоос албан ёсоор мэдээлсэн байна. Д.Трамп нь Наран улсын шинэ эзэн хааны угтан авч байгаа гадаад улсын анхны лидер байх аж. Тавдугаар сарын 1-нээс эзэн хаан Нарухито ширээнээ заларч, Японд шинэ тоолол эхлэх юм.
Японы эрх баригчдын төлөвлөснөөр, АНУ-ын төрийн тэргүүн, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар хэлэлцээ хийх аж. Мөн хоёр улсын удирдагчид уламжлал ёсоор сүмогийн ордонд зочилж, хамтдаа гольф тоглох магадлалтай гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Дональд Трамп өмнө нь 2017 оны арваннэгдүгээр сард Азийн орнуудаар арав хоног айлчилсан. Энэ үеэрээ Япон улсад айлчилж байсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ