Тайваний тэрбумтан улс төрд орж, хөрөнгө нь үлэмж багасав

2019-04-19

Ж.АНУ

Foxconn Group-ий үүсгэн байгуулагч тэрбумтан Терри Гоу Тайванийн улс төрийн ертөнцөд хөл тавихаар шийджээ. Ингэснээр түүний хөрөнгө багасах эрсдэл учраад байгаа юм. Foxconn Group Founder Terry Gou is aiming for the highest job in Taiwan just as his net worth, built on assembling iPhones for Apple Inc., fell to the lowest in more than six years. Түүний хөрөнгө өдгөө 4.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд Тайваньд чинээлгээрээ гуравдугаарт бичигдэж байна. 2017 оны зургадугаар сард Гоу-гийн хөрөнгө 7.3 тэрбум ам.доллар байсан бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Тайванийн хамгийн баян хүнээр тодорч байсан билээ. Түүний хөрөнгө ийнхүү багассан нь АНУ-Хятадын худалдааны дайн болон iPhone-д оруулсан хөрөнгө оруулалттай нь холбоотой бололтой.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ