Венесуэлийн инфляц 10 сая хувьд хүрч мэднэ

2019-04-19

Ж.АНУ

Инфляц Венесуэлд энэ онд найман сая хувьд шилжинэ хэмээн эдийн засагчид таамаглаж байгаа юм. Зарим мэргэжилтний таамаглаж буйгаар энэ дүн бүр 10 сая хувьд ч хүрэх магадлалтай гэнэ. Энэ онд тус улсад хоол хүнсний хомсдол гүн нүүрлэж, улмаар хүний эрхийн хямралын асуудал улам бүр гүнзгийрэх болов. Венесуэлийн нефть бүтээгдэхүүний экспорт 2013 онд 80 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2017 онд 31.4 тэрбум ам.доллар болж хоёр дахин илүүтэй буурсан байна. Газрын тосны асар их нөөцтэй ч сайн засаглал, менежментгүйн улмаас энэ улсад байгалийн баялаг нь шавхагдах аюул нүүрлээд байна. 2000 оны дунд үед, тус улсын удирдагч У.Чавес байгалийн нөөцийг нийгмийн халамжийн бодлогод чиглүүлж байсны үр нөлөөгөөр дотоод дахь шатахууны үнэ үлэмж бага хэмжээтэй, түүнийг дагаад хэрэглээ ч хангалттай өсч ирсэн билээ.2004 онд баррель нефть 100 ам.доллараас буудаггүй байсан бол 2016 оны сүүлч гэхэд энэ тоо 34 ам.доллараас хэтрэхээ больсноор Венесуэл хямралын ёроол руу шургасан юм. Өнгөрсөн онд ОУВС-гаас тус улсын инфляцийг 2018 оны сүүл гэхэд 1.75 сая хувьд хүрнэ хэмээн таамаглаж байсан бол энэ сүүлч гэхэд инфляц 10 сая хувьд хүрч мэднэ хэмээн үзэж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ